Алтан овоо, Шилийн богд чиглэлд шалгалт үргэлжилж байна

2023 оны 03 сарын 01

Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Сар шинийн өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэд зорин очсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31 бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн дээрх чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top