ЭРДЭНЭС МОНГОЛ | Иргэдийг шалгалтад оруулахдаа хурууны хээтэй нь тулгана

2023 оны 01 сарын 16

“Эрдэнэс Монгол” ТӨК-ийн 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нөөц бүрдүүлэх Ажлын хэсгээс өнөөдөр /2023.01.16/ мэдээлэл өглөө. Нээлттэй ажлын байранд бүртгэх хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусаж байна. Үүнтэй холбогдуулан ажлын байрны шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс дараах мэдээллийг өглөө.


Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам “Эрдэнэс Монгол” ТӨК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад ТАЗ-өөс цахим бүртгэл явуулах, цахим шалгалт явуулах үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл төрийн албан шалгалтын цахим систем нь хүнд сурталгүй, иргэнд ээлтэй, иргэд 3-5 минутад бүртгэлээ хийх бүрэн боломжтой. Шалгалтаа өгөхдөө мөн дүн нь нэгэн зэрэг ТАЗ-ийн вэб сайт дээр шалгалт өгөгчид нээлттэй ил тод дүн нь гардаг системээр шалгалтыг авна.

Одоогийн байдлаар давхардсан тоогоор 3301 иргэн бүртгүүлсэн байна. Давхардаагүй тоогоор 2472 иргэн байна. Үүнээс докторын зэрэгтэй 82, магистр 1616, бакалавр 1603 иргэн одоогийн байдлаар материалаа илгээсэн байна. Цахим бүртгэл нь хүнд сурталгүй, ил тод байгаа учраас иргэд хялбар байдлаар материалаа бүрдүүлээд явж байна.

Цахим шалгалтыг НЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад, ажиллаж байна. Улаанбаатар хотын Нацагдоржийн нэрэмжит төв номын сан дээр шалгалтыг авахаар НЗДТГ болон түүний харьяа байгууллагын мэдээлэл, технологийн ажилтнууд ажиллаж байна.

Бүртгэл нь баталгаажсан иргэдийг шалгалтад оруулахад Улсын бүртгэлийн эрх бүхий ажилтан хурууны хээтэй нь тулгаж оруулах учраас хэн нэгний өмнөөс шалгалтад орсон гэх хардлага сэрдлэггүй, мөн цахим систем дээр хууль хүчний байгууллагууд хяналт тавьдаг, Үндэсний дата төв дээр систем нь байршдаг учраас шалгалтын дүнтэй ямар нэг хардлага байхгүй байхаар зохион байгуулдаг.

2023 оны нэгдүгээр сарын 23-ны өглөө гэхэд Ажлын хэсгээс баталгаажсан иргэдийн нэрсийг ирмэгц ТАЗ-ийн цахим системээс баталгаажсан гэдэг мессеж гар утсаар нь өгнө.

Өөрөөр хэлбэл бүртгэлийн шалгалтын хуваарь гарсан байна, хуваарьтай танилцаж шалгалтдаа ирнэ үү гэдэг мэдээлэл гарна. Иргэд ТАЗ болон e-tankhim сайт руу орж, шалгалтын хуваарьтай танилцаад хуваарьт цагт цагаасаа өмнө шалгалтынхаа танхимд ирж шалгалтаа өгөх боломжийг ханган ажиллаж байна.


Бүртгүүлэх холбоос: https://e-tanhim.gov.mn/

Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top