Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд “UG Arena”- д эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээн таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцож байна.  Энэхүү тэмцээний  тоглолтууд дэлхийн стандартад нийцсэн “UG Arena”- д болж байгаа юм. Өчигдөр тэмцээний нээлтийн  тоглолтыг Тахити болон Вьетнамын шигшээ багууд хийлээ.

Харин түүний араас Тайландын эсрэг Малайзын шигшээ баг тоглолоо.

Нээлтийн тоглолтын ялагч Вьетнамын шигшээ баг

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн эхний тоглолтыг Вьетнам болон Тахити  улсын багууд хийлээ. Тоглолтын эхний үеийг Тахита улсын шигшээ баг хүчтэй эхлүүлсэн бөгөөд тэргүүллийг авч байлаа.

Гэсэн хэдий ч Вьетнамын шигшээ баг нэгдүгээр   үеийн төгсгөл сайн хийж, 17-12-оор тэргүүлж дуусгасан юм. Улмаар тоглолтын бусад үед ч мөн Вьетнамын шигшээ баг илүү тоглосноор 84-41 харьцаатай хэсгийн эхний ялалтаа авлаа.

Тоглолтын турш Вьетнамын шигшээ баг 51 хувьтай довтолж, эсрэг багаа 26 хувьтай довтлуулсан нь тэдний хамгаалалт довтолгоо жигд байсныг илтгэж байна. Мөн самбар, хаалт, бөмбөг таслалт гэх мэт бусад гол үзүүлэлтээр ч илүүрхэж чадсан.

Ингэснээр Вьетнамын шигшээ гайхалтай ялалт авч тэмцээнээ эрчтэй эхлүүллээ.   Тус тоглолтод Вьетнамын багаас Хуйн Фу Вин Нгуен 20 оноо 6 самбар авч багаа тэргүүлсэн бол Тахити улсын багаас Гленн Гарбутт 15 оноо, 4 самбар авч багаа тэргүүлжээ.

Тайландын шигшээ баг эхний ялалт авлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн хоёр дахь тоглолт Тайланд болон Малайзын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Тайландын шигшээ баг илүү байснаар 103-78 харьцаатай ялалт авлаа. Малайзын багийн хувьд 22 удаа бөмбөг алдалт хийсэн бөгөөд Тайчууд тэдний бөмбөг алдалтаас 30 оноо авсан байна. 

Тус тоглолтод Тайландын шигшээ багаас Фредерик Ли Жонес Лиш 29 оноо, 5 дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн бол Малайзын багаас И Хоу Вон 19 оноо, 9 самбартайгаар тоглолтыг дуусгалаа.

Залуу бүрэлдэхүүнтэй Малайзын шигшээ багийн хувьд маш том туршлага авсан бол өнөөдөр 18:30 цагаас манай шигшээ багтай дараагийн тоглолтоо хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top