Алсыг харъя, органикийг сонгоё

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

Хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, баталгаат хүнсээр хангах асуудал Үндэсний аюулгүй байдлын чухал хэсгийн нэг бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоох судалгаа шинжилгээний ажил эрчимтэй хөгжиж органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна.

 Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд үйлдвэрлэлийн чиг хандлагад өөрчлөлт орж байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнийг дэмжиж байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ нь халдварт болон халдварт бус өвчний хүчин зүйл түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой ба Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалт “хүн амьд явах эрхтэй” гэсэн суурь зарчимд хамаарна.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал юм.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах,  баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ.

Манай улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд 46,4 мянган литр сүү, 26,3 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг органик хүнсний баталгаажуулалтад хамруулах наад захын шаардлага үүсэх бөгөөд өнөөдөр 2 мянга орчим литр, 10 гаруй төрлийн органик сүү, сүүн бүтээгдэхүүн, 5 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ

Мөн 2022 оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ www.organic.mofa.gov.mn сайтад бүртгүүлсэн байна. Эдгээр органик бүтээгдэхүүний дийлэнх хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн эзэлж байгаа ба чанар, орлогын хэмжээ харилцан адилгүй байна.

Мөн иргэд органик бүтээгдэхүүний ашиг тусыг ойлгох нь дутмаг, дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик брэнд бүтээгдэхүүний эрх зүйн таатай орчин бүрдэхгүй байгаагаас шалтгаалан төдийлөн хөгжиж чадахгүй байна.

Иймээс Хөдөө аж ахуй, органик хүнсний эрх зүйн орчныг сайжруулан хуулийн төсөлд доорх зүйлийг нэмж тусгалаа.

 

1/ хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцаанаас гадна экспорт, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг дэмжих, мөн органик мал аж ахуй, тариалан эрхлэгчдэд урамшуулал, дэмжлэг үзүүлэх, органик хүнсний бүртгэл, мэдээллийн цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийн асуудлыг тусгах

2/ хамрах хүрээг өргөжүүлэх органик мал аж ахуй, тариалангийн гаралтай хүнснээс бусад бүтээгдэхүүн, түүхий эд, тухайлбал, ноос, ноолуур, арьс шир, ноосон утас, малын дайвар бүтээгдэхүүн, гоо сайхан болон уламжлалт эм, бэлдмэл, орц зэргийг органикаар баталгаажуулах, мөн эдгээрийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг харилцааг зохицуулахаар тусгах

3/ нэр томьёоны хэсгийг өргөжүүлж органик аж ахуй, үйлдвэрлэл, бүтээгдэхүүнтэй холбоотой нэр томьёо, үйл ажиллагааг хууль хэрэглэгчдэд ойлгомжтой тодорхойлж, нэмж тусгах

4/ хуульд заасан үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар, хангах, баталгаажуулалтын байгууллагууд, органик аж ахуй эрхлэгчдэд хүртээмжтэй байдлаар зохин байгуулах бүтэц байхгүй, улсын хэмжээнд 2 мэргэжилтэн уг асуудлыг хариуцаж байгаа нь органик үйлдвэрлэлийг далайцтай хөгжүүлэх боломжгүй байна. Иймээс органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах, гадаад орон, олон улсын байгууллагатай хийх олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт Монгол Улсын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийг хүлээн зөвшөөрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах болон хяналт тавих, шалгалт хийх, органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй холбоотой бүртгэл, мэдээлэл хөтлөх, статистик боловсруулалт хийх зэрэг асуудлыг нэмж тусгана.

5/ хамтын баталгаажуулалтын байгууллагыг үүсгэн байгуулах, түүнийг төрийн эрх бүхий байгууллага бүртгэх, бүртгэлийн хүчинтэй хугацаа, бүртгэлийг цуцлах зэрэг харилцааг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгана.

6/ ХАА-н органик хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр олон улсын зах зээлд өрсөлдөх, экспортыг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутаг, аймаг, сумын хэмжээнд уул уурхай, органик бус тариалан, МАА-гаас ангид, хортон шавж, ургамалтай зөвхөн органик аргаар тэмцдэг хууль тогтоомжийн шаардлага хангахуйц хязгаарлалт тогтоосон органик МАА, газар тариалангийн бүс бий болгох, мөн органик хүнсний ногооны баталгаажуулалтыг баталгаажсан тариалангийн талбайтай нь холбож баталгаажуулах тухай зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгана.

7/экспортын баримжаатай органик үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийг дэмжих, органик бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгана.

8/ "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр" гэх үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “экологийн”, “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр” гэсэн үгийг бүтээгдэхүүний шошгод ашиглан хэрэглэгчийг төөрөгдүүлэх явдал түгээмэл байгаатай холбогдуулан эдгээр үг, хэллэгийг хуульд тусгах замаар хэрэглэгч болон органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт бий болгоно.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экпортод гарах боломж бүрдэх юм. Ингэснээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030 болон Монгол Улсын урт хугацааны бодлого Алсын хараа 2050-д дэвшүүлсэн зорилтуудад хүрэх юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(197.210.55.131) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

0  |  0
NEWS(197.210.55.131) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

0  |  0
zochin(106.154.135.167) 2022 оны 10 сарын 18

ene segtuulch uruvdultei tolgoi muutai ajil aa ardtumen oiluulj chadahgui segtuulch nariig ajil .s halj dald oruulch bi bsan bol ene segtuulchd neg ug neg nudeere harahig husehgui ene segtuulch bichsen urt hun unchah bitgii hel yu heleh gej bga ardtumen ymar medee uguj bga bol oilgomtoi gol sedev boginhon ymarch hun unchhaar btal iim tolgoi muutai setguulch nariig halj uzeech chadavgui setguulch nariig zugeer thalin uguud thag nuhthuuj bolohgui mgl iim tolgoi bolhoor thagdaa nar zoddog baihgui yu kkkk

0  |  0
Top