Хоошёорюү сэкивакэ болсон Намрын тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Ирэх сарын 11-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээний банцүкэ өнөөдөр гарлаа. Өнгөрсөн Нагоя башё коронавирусний халдварын шинэ давлагаа дунд өнгөрсөн. Нийт 620 бөхийн 170 нь тэмцээнээс гарлаа. Үүнээс 23 нь жюүрёо, дээд зиндааны цолтой бөх байв.

Сүмогийн холбооны цар тахлын дүрэмд ковидоор өнжсөн бөхийн банцүкэг ирэх тэмцээнд нь хэвээр үлдээнэ, эсвэл ганц шат буулгана гэж заасан. Харин тэмцээний үеэр халдвар гарсан бөхийн чансааг яах талаар өгүүлээгүй тул ирэх тэмцээний банцүкэг гаргах гэж нэлээд хуралдсан. Нагояд коронагаар өнжсөн, эсвэл тэмцээнээс гарсан дээд зиндааны 15 бөх байсан. Өнжих үедээ 50 хувийн амжилт үзүүлсэн бөх мэдээж банцүкэ ахисан. Харин 50 хувь хийж амжаагүй байсан бөхчүүдийг зиндаа бууруулжээ. Мөн кадобан байсан озэки Митакэүмиг кадобан чигээр нь үлдээжээ.

Хоошёорюү анх удаа сэкивакэд дэвшиж, өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн Ичиножёо комүсүби боллоо. Дайэйшёо, Вакатакакагэ, Хоошёорюү гэсэн 3 сэкивакэ, Ичиножёо, Аби, Кирибаяма гэсэн 3 комүсүбитэй башё болох нь.

Манай Миторюү анх удаа дээд зиндаанд дэвших бол озэки асан Асанояма макүшитагийн 15-д гарч ирлээ. Миторюү Монголоос төрсөн 28, гадаадын 51 дэх дээд зиндааны бөх болж байгаа юм.

Намрын тэмцээний банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Такакэйшёо Озэки Шёодай

Озэки Митакэүми

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Дайэйшёо Сэкивакэ

Аби Комүсүби Ичиножёо

Кирибаяма Комүсүби

Тобизарү Маэгашира-1 Мидорифүжи

Котоновака М-2 Мэйсэй

Тамаваши М-3 Үра

Нишикиги М-4 Такаясү

Такарафүжи М-5 Саданоүми

Вакамотохарү М-6 Эндо

Аойяма М-7 Ооношёо

Точиношин М-8 Хокүтофүжи

Миёогирюү М-9 Котоэко

Нишикифүжи М-10 Таканошёо

Котошёохо М-11 Чиёотайрюү

Окиноүми М-12 Рюүдэн

Ичиямамото М-13 Оохо

Чиёошёома М-14 Ютакаяма

Тэрүцүёоши М-15 Цүрүгишёо

Миторюү М-16 Хирадоүми

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-2 Азүмарюү С.Тодбилэг

Б-8 Дайшёохо Ч.Шижирбаяр

З-9 Хокүсэйхо Э.Даваанинж

З-13 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Макүшита

Б-9 Тамашёохо Э.Энхманлай

Б-12 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-34 Араүма Б.Төртогтох

Б-48 Саданохикари Д.Наранцогт

З-49 Токисоүма Б.Анхбаяр

Б-55 Хокүтомарү Н.Чинзориг

Санданмэ

З-49 Котокэнрюү Г.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.27) 2022 оны 08 сарын 29

Сайхан башё болох нь дээ, амжилт хүсье. \n

0  |  0
Top