Боксын ДАШТ: О.Есүгэн, М.Намуун нар V байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.

54 кг-д О.Есүгэн хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай өрсөлдөж, 3:2-оор ялагдан, V байрт шалгарлаа.
 


57 кг-д М.Намуун мөн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа. Эхний үед 3:2-оор Маниша, хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ингэснээр Маниша дэлхийн медальтан болж, манай тамирчин V байрт шалгарлаа.

Монголын тамирчдаас О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

Монголын боксын холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.75.121) 2022 оны 05 сарын 18

Ядаж хүоэл дээр буучихсан бол 25мянган ногоон зулгаачихгүй юу 75 сая төгрөг шүүдээ\n

0  |  0
Top