Илон Маск Трампт твиттерт эргэн ирэх боломж олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Доналд Трамп твиттерт эргэн ирэх боломжтой гэж олон нийтийн сүлжээг худалдан авч байгаа Илон Маск мэдэгджээ.

Аливаа эккаунтыг хаах нь туйлын ховор шийдвэр байх учиртай. Энэ нь зөвхөн луйварчин, спамчдын эккаунтад хамаарах ёстой. Доналд Трампын эккаунтыг блоклох нь буруу байсан гэж бодож байна хэмээн Илон Маск онцолжээ. Ёс зүйн хувьд буруу энэ шийдвэр АНУ-ын ихэнх хэрэглэгчдийг холдуулсан гэж Илон Маск үзэж байна. Тэрбээр улс төрийн зүүний хүчний үзэл давамгайлсан твиттерийн талбарын дүр төрхийг өөрчлөх санаатай буйгаа илэрхийлжээ. Энэ нь АНУ төдийгүй дэлхийн бусад өнцөг буланд амьдарч буй хэрэглэгчдийн итгэлийг алдуулж байна хэмээн тэрбээр тайлбарлажээ.

2021 оны эхээр Доналд Трампын дэмжигчид Капитолий ордон руу дайрсны дараа “Twitter” компани Доналд Трампт энэхүү олон нийтийн сүлжээг ашиглахыг хориглосон билээ. Тэрбээр 2020 сонгуулийн үр дүнг гуйвуулсан гэж мэдэгдсэний дараа түүний дэмжигчид Капитолий ордон руу халдсан. “Twitter” компани Трампын эккаунтыг блоклохдоо түүний жиргээ дахин эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлсэн хэмээн тайлбарлаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top