“Гэртээ ганцаараа-2” кинонд Доналд Трамп яагаад гардаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

“Гэртээ ганцаараа-2: Нью Йоркт төөрсөн нь” киноны найруулагч Крис Коламбус Зул сарын сэдэвт кинонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп гардаг хэсгийг үлдээсэн шалтгаанаа тайлбарлажээ.

Түүний ярьснаар, киноны нээлтийн үеэр Доналд Трамп Кэвин Маккалистер /Маколей Калкин/-тай хамт гарахад үзэгчид чанга алга ташин хүлээн авчээ. Трампыг киноны хэсэгт оруулах төлөвлөгөө байгаагүй гэнэ. Зураг авалтын баг Цагаан ордны тэргүүн асны эзэмшиж байсан “Plaza” зочид буудалд ирж, зураг авах хүсэлт тавьжээ. Доналд Трамп киноны зураг авах зөвшөөрөл өгөхдөө жижиг дүр бүтээх боломж олгох болзол тавьсан байна.

“Киноны нээлтийн үеэр хачирхалтай зүйл болсон. Трамп дэлгэцээр гарах үед үзэгчид алга ташиж эхэлсэн. Тиймээс редактортаа энэ хэсгийг үзэгчдэд зориулж үлдээ хэмээн хэлж байсан” хэмээн Коламбус дурсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top