2022 оны хамгийн муу кино, жүжигчдийг шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Энэ долоо хоног киноны ертөнц Оскарын шагналаас гадна Оны хамгийн муу киноны Golden Raspberry Awards шагналыг үзэж сонирхлоо. Энэ жилийн ёслолд баталгаатай тэргүүлэх нэг кино байсан тул бооцоо, таавар тавигчдын мэдрэмж огт зөрсөнгүй.

Алдарт Диана гүнжийн тухай кино 10 төрлийн есд нь нэр дэвшиж, тавд нь үнэмлэхүй ялалт “байгуулсан” юм.

Хамгийн муу жүжигчин: Леброн Жеймс (Space Jam: A New Legacy)

Хамгийн муу эмэгтэй жүжигчин: Жанна де Ваал (Diana: The Musical)

Хамгийн муу зохиол: Diana: The Musical

Хамгийн муу үргэлжлэл кино: Space Jam: A New Legacy

Хамгийн муу найруулагч: Кристофер Эшли Diana: The Musical

Хамгийн муу туслах жүжигчин: Жаред Лето (Gucci)

Хамгийн муу эмэгтэй туслах жүжигчин: Жуди Кэй (Diana: The Musical)

Хамгийн муу хос: Леброн Жеймс бусдын хамт (Space Jam: A New Legacy)

Хамгийн муу кино: Diana: The Musical

Тусгай шагнал, Брюс Уиллисийн энэ оны хамгийн муу кино: Cosmic Sin

Энэ удаад онцгойлон Уиллисийг сонгосон шалтгаан нь Брюс өнгөрсөн жил 8 кинонд тогложээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top