ОХУ мэргэжлийн бөхийн лиг байгуулснаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

ОХУ-ын Спорт бөхийн холбооноос мэргэжлийн бөхийн лиг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Poddubny Wrestling League нэртэй тус лигийн анхны тэмцээн тавдугаар сарын 19-20-нд Москвад явагдах юм. Тэмцээнд Орос, Беларусын шилдэг бөхчүүд оролцохоос гадна гадаадын тамирчдад нээлттэй.

Холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Мэргэжлийн бөхийн лиг байгуулах төсөл маш эртнээс яригдаж байсан. Бөх бол спорт сонирхогчдын сонирхлыг татдаг төрөл. Манай улсын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний үед бид лигээ байгууллаа. Хоригт орсон манай бөхчүүдэд тэмцээн, уралдаан хэрэгтэй байна. Poddubny Wrestling League лигийн анхны тэмцээн Орос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт анхаарал татна гэдэгт итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэргэжлийн лиг эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан гэсэн олимпын 3 төрөл, грэпплинг, панкратионы тэмцээн зохион байгуулна. Шагналын санг зарлаагүй ч түүхэнд байгаагүй өндөр шагналтай тул дэлхийн бөхийн бүх одод цугларна гэж зохион байгуулагчид итгэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.80.139) 2022 оны 04 сарын 03

Багийн спортод л лиг гэж байдаг биз дээ, бас юун бехийн лиг болоод явчихав, манай ундэсний бехийн т1-ууд бас лиг гэж нэг хэсэг солиороод унтарсан

0  |  2
Top