FIBA 3х3: Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр хорин шигшээ багийн нэрийг зарлалаа.

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг багуудын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж, манай эрх баталгаажлаа. Дэлхийн аварга зургаадугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод болно.

ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан, ОХУ-ын оронд ямар улс Дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.

Qualified (Men's): Austria, Belgium, Brazil, Chile, China, Chinese Taipei, Egypt, France, Germany, Japan, Latvia, Lithuania, Mongolia, Netherlands, New Zealand, Poland, Puerto Rico, Serbia, TBD*, USA

Women's: Austria, Belgium, Brazil, Canada, Chile, China, Dominican Republic, Egypt, France, Germany, Japan, Lithuania, Mongolia, Netherlands, New Zealand, Poland, Romania, Spain, TBD*, USA

Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top