“Говийн чоно-2022” | Ажлын хэсгийн уулзалт үргэлжилж байна

2022 оны 02 сарын 10

Баянхонгор аймагт ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Говийн чоно-2022” хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 Тус дадлага сургуулийн үеэр “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа” зэрэг нийт 10 орчим төрлийн танхимын болон хээрийн дадлга сургууль зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан танхимын болон дадлага сургууль хийх танхим, байршил тэдгээрийн онцлог, нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсгийн хамтарсан уулзалт дадлага сургууль зохион байгуулахад шаардагдах санхүүгийн төлөвлөлтийн уулзалтаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top