ЖИГ ЖУГ: Хоёр гишүүн кнопоо дараарай, "Хошуу холбох"-оо болиорой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29



Парламентын танхимд тохой нийлүүлж суусан эхний өдрөөсөө л УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар олныг хөгжөөгөөд авсан.

Хоёр түшээ УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөдөг өдөр хоорондоо их л хөгжилтэй яриа дэлгэж байгаа бололтой зураг нийтийн сүлжээнд цацагдаж, хэсэгтээ л цахим орчинд инээд бэлэглэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тохой нийлүүлж суудаг хоёр дахин "хошуу холбож" байгаад "ангийн дарга"-даа баригдав.



Учир нь, өнөөдрийн (2021.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайнхүүгийн Ганбаатар, Амгалангийн Адъяасүрэн хоёр кнопоо дараарай. Санал хураалт явуулж байхад хошуу холбоод суучих юм" загнах, хошигнохын завсар хэлж байгаа харагдав.

Ангийн хоёрыгоо ажиглаж, "ангийн дарга"-ынхаа хэлэхийг сонссон түшээд тэсэлгүй танхимаар нэг инээдэм болж, олныг хөгжөөгөөд авлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Тт(66.181.161.55) 2021 оны 10 сарын 30

За яахавдээ

0  |  0
Top