ТОКИО 2020: С.Батцэцэг эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдана.

Энэ жинд өрсөлдөх Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан.

Франц бөх мэх хийн, дэвжээнээс түрж гарган 1 оноо авч барилдааныг эхлүүлсэн. Хоёрдугаар үед ч мөн адил хөлд орж, түрэн 1 оноо, ард нь гарч дэвжээнээс гарган 1 оноо авснаар оноогоор 3:0 тэргүүлж байв. Кумба бариад мэх хийлгэхгүй, хөлдөө алдахгүй тун сайн хамгаалж байлаа.

Гэвч барилдаан дуусахаас 19 секундын өмнө С.Батцэцэг далаар нь цэвэр дарж, анхныхаа ялалтыг авлаа.
 


Манай бөх шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт Канадын Даниэла Лаппож, Европын аварга ОХУ-ын Ханум Велиева нарын ялсантай барилдана.

1/8 финал

Тамира Менса (АНУ) - Сара Дошо (Япон) - 10:0

Фен Чжоу (Хятад) - Юдари Санчес Родригес (Куба) - 13:2

Агнешка Вещек (Польш) - Алла Черкасова (Украин) - 0:11
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 02

Эхний тойрог, эхний үеийн амжилт бол ялалт биш гэдгийг ухаараарай.

0  |  0
зочин(66.181.161.91) 2021 оны 08 сарын 02

еэ бурхан минь, би ч бараг л өмдөндөө аваад хаячих шахлаа

0  |  0
Top