Кавай Ленард 4 дэх тоглолтод ч оролцохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

“НБА лигийн Өрнө бүийн финалд өрсөлдөж байгаа Лос-Анжелес Клипперс багийн од Кавай Ленард маргааш явагдах цувралын дөрөв дэх тоглолтод ч оролцож чадахгүй” гэж ESPN мэдээллээ.

Ленард плей-оффын хоёрдугаар шатанд Юта Жазтай хийсэн цувралын тав дахь тоглолтод өвдгөө гэмтээснээсээ хойш талбайд гараагүй байгаа. Маш хүнд гэмтэл гэж шинжээчид таамаглсан ч Клипперс албан мэдээлэл хийгээгүй байгаа. Тэрээр гэмтэхээсээ өмнө плей-оффт 30.4 оноо, 7.7 самбар, 4.4 дамжуулалт дунджилж байлаа.

Клипперс багийн Маркус Моррис мөн ирэх тоглолтод оролцох эсэх нь тодорхой бус байна.

Цувралд Клипперс Финикст 1:2 ялагдаж байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top