Монгол Улс 2.5 сая тун хүүхдийн "Pfizer" вакцин авах гэрээ хийжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Улсын онцгой комисс (УОК)-ын хийсэн мэдээлснээр Монгол Улс хилээ нээж, жуулчид хүлээн авах болсон тухайгаа гаднын Элчин сайдын яамдад танилцуулж эхэлжээ.

Манай улсын хувьд мутацлагдсан вирус илэрсэн улсаас ирж байгаа хүмүүсийг 14 хоног тусгаарлах журам мөрдөх аж. 

Хүүхдийн вакцины талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Европын холбоо долоо хоногийн өмнө 12-15 насны хүүхдэд вакцин хийх зөвшөөрлийг өгсөн. Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая тун вакцин худалдан авах гэрээ хийж, эхний төлбөрөө шилжүүлсэн. Вакцин эхнээсээ орж ирж байгаа. 100 мянган тун вакцин орж ирсэн. Энэ сарын 15-наас дараагийн 200 мянган тун вакцин ирнэ. Бид хүүхдийн вакциныг судалгаа, шинжилгээтэй хийхээр төлөвлөж байна. Судалж байж бид хүүхдийн вакцинжуулалтыг эхэлнэ" гэлээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.231) 2021 оны 06 сарын 02

Спутник вакцины 2-р тунгаа хүлээсэн хүмүүс маш их байгаа шүү, хэзээ ирэх вээ

0  |  0
Top