Брэд Питт бага орлоготой айл өрхүүдэд хүнс тараав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Холливудын жүжигчин Брэд Питт Лос Анжелес хотноо орлого багатай айл өрхүүдэд хүнсний тусламж тараажээ. DailyMail цахим сайтад мэдээлснээр, тэрбээр хүнсний бүтээгдэхүүн ачсан машиныг өөрөө жолоодон, хүнсний тусламж авахаар дугаарт зогссон хүмүүст тараан өгчээ. Дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болох Питт энгийн хувцас өмсөж, амны хаалт зүүсэн байсан учир ихэнх иргэд түүнийг таниагүй байна.

“Брэд яг л баатар шиг байсан. Бүтэн өдөр зогсолтгүй ажилласан. КОВИД-19 цар тахлын энэ үед түүнийг Лос Анжелесын том ачааны тэрэг жолоодон явж буй нь гайхалтай юм” гэж нэгэн иргэн ярьсан бол Питт сэтгэлээсээ ажиллаж, өөрийнхөөрөө байсан гэж өөр нэг гэрч сэтгэгдлээ ярьжээ.

Алдарт жүжигчин ачаагаа машинаас буулгасныхаа дараа дугаарт зогссон иргэдэд хүнс тараах ажилд нэгдсэн байна. Ажлаа дуссаны дараа тэрбээр амны хаалтаа авч, сайн дурынхантай хөөрөлдсөн гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
from Mongolia(66.181.179.43) 2020 оны 11 сарын 20

wow good job

2  |  0
Top