Санта өвөөгийн хар арьст туслахуудын тухай номыг эргүүлэн татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Нидерландын номын сангууд Бельги, Нидерландын Санта өвөө болох Синтерклаасын “Хар Пит” нэртэй туслахын зураг бүхий хүүхдийн номоос татгалзаж байна.

Орон нутгийн “NL Times” хэвлэлд мэдээлснээр, нидерланд, фландричуудын домогт Санта өвөөгийн туслах Хар Пит нь Гэгээн Николасын өдөр айлуудын яндангаар орж, сайн хүүхдүүдэд бэлэг хүргэж өгдөг. Эхэндээ Гэгээн Николас нэг хар зарцтай байсан ба түүнийг яндан хөөлөгч эсвэл Гэгээн Николасын чөлөөлсөн боол байсан гэсэн домог яриа байдаг байна. Бэлэг хүргэхээс гадна Хар Пит хүүхдүүдийн сайн болон муу үйлдлийг бичсэн ном авч явдаг гэнэ.

Нидерланд дүрвэгсдийг хүлээн авах болсноор нийгмийн төлөөллүүд Хар Питийн талаар асуудал тавьж эхэлжээ. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар, Хар Питийн дүр нь арьс өнгөний үзлийг агуулсан, колоничлолын соёлоос эхтэй гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(155.4.39.118) 2021 оны 11 сарын 27

naadah chin yandan huulugch yum chin har bhgyi yahav dee kk

0  |  0
Top