“Unilever” компани “цайвар”, “цагаан” гэсэн үгнүүдийг хэрэглэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

 

Үндэстэн дамнасан “Unilever” компани бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлоос “цайвар”, “цагаан”, “цайруулах” зэрэг үгнүүдийг авахаар болжээ.

“Бид гоо сайхны олон янз байдлын илэрхийлэл болсон бүх төрлийн өнгөтэй арьсанд зориулсан арьс арчилгааны брэндийг бий болгохыг эрмэлзэж байна. “Цайвар”, “цагаан” зэрэг үгийг хэрэглэх нь гоо сайхны цорын ганц стандартын ойлголт төрүүлж байгаа тул энэ асуудлыг шийдэхийг зорьж байна” гэж тус компанийн төлөөлөгч Санни Жэин мэдэгджээ.

Шинэ дүрмийн дагуу тус компани Азийн улс орнуудад гаргаж буй “Fair & Lovely /цайвар ба дур булаам/” нүүрний тосны нэрийг солихоор болжээ. Ихэнх дэлгүүр эл нүүрний тос цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний ангилалд оруулдаг ч үйлдвэрлэгчийн мэдээлснээр энэ бүтээгдэхүүн зөвхөн арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэнэ.

Дэлхийн олон улс оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал дэгдсэнтэй зэрэгцэн “Nestle” компани “Beso de Negra /Хар эмэгтэйн үнсэлт/” нэрийн бүтээгдэхүүний борлуулалтаа зогсооно гэж мэдэгдсэн билээ. Мөн Dreyer's” компани “Eskimo Pie” зайрмагийн нэрийг солихоор болжээ. Учир нь энэ нэр Канад, Аляск, Гринланд, Сибирийн уугуул иргэдийг “доромжилсон” нэр гэж үзжээ.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top