Кеннедийн Санта Клауст санаа зовсон охинд бичсэн захиаг үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн найман настай бяцхан охинд 1961 онд бичсэн захидлыг Бостон хот дахь Жон Кеннедийн номын сан музейд гарч буй үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлжээ.

Мичиган мужид амьдарч байсан Мишелл Рокон гэгч найман настай охин Шинэ Газар арлуудад цөмийн бөмбөг турших ЗХУ-ын төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, Санта Клаусын хувь заяаны талаар сэтгэл зовниж буйгаа Жон Кеннедид хаягласан захидалдаа бичжээ. “Оросууд Хойд туйлыг бөмбөгдөхийг зогсоогооч. Тэд Санта Клаусыг алчихна шүү дээ” гэж бяцхан Мишелл бичиж байжээ.

“Санта Клауст санаа зовох хэрэггүй. Би өчигдөр түүнтэй утсаар ярьсан. Тэр сайн байна лээ. Энэ Зул сарын баяраар бэлэг тараахаар аяллаа хийнэ гэсэн” хэмээн Жон Кеннеди 1961 оны аравдугаар сарын 28-ны өдөр бяцхан Мишелл охинд хариу илгээж байжээ. Жон Кеннеди ЗХУ-ын туршилт зөвхөн Хойд туйл төдийгүй дэлхий дахинд, Санта Клаус төдийгүй дэлхийн бүх хүнд аюултай хэмээн охины сэтгэл зовниж байгааг хуваалцаж буйгаа илэрхийлжээ.

Рокон 2014 онд “The Boston Globe” сонинд өгсөн ярилцлагадаа түүний захидал үндэсний хэмжээний дуулиан тарина гэж төсөөлөөгүй хэмээгээд “Би зөвхөн Санта Клауст санаа зовж байсан” гэж тэрбээр ярьж байжээ.

ЗХУ-д 1961 оны аравдугаар сарын 30-нд Шинэ Газар арлын туршилтын талбайд дэлхий дээрх хамгийн хүчтэй “Хаан бөмбөг” гэгддэг термо цөмийн бөмбөгийг туршсан юм. Хирошима, Нагасаки хотуудад хаяж байсан цөмийн бөмбөгийн нийлүүлснээс 1570 дахин хүчтэй термо цөмийн бөмбөгийн туршилтын үеэр Норвеги, Финландад барилга байгууламжийн цонх доргиж, мэдрэгдэж байжээ. Энэ бөмбөг хүн төрөлхтний түүхэнд дэлбэрч байсан хамгийн хүчтэйд өнөө хэр тооцогддог.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(194.230.147.90) 2019 оны 12 сарын 27

Amerik ooroo ch gesen mash olon turshiltiig ooriin ba hynii gazar nutag , mongon dalaid hiisen, odoo Ter gazruud ni amigyi, amerikiin televizeer Ter gazruudiin tuhai yzyyldeg, 2 har Herren 1 negniihee hamriig gaihav gedeg shig boljee

0  |  1
Unshigch(194.230.147.90) 2019 оны 12 сарын 26

Amerik ooroo ch gesen mash olon turshiltiig ooriin ba hynii gazar nutag , mongon dalaid hiisen, odoo Ter gazruud ni amigyi, amerikiin televizeer Ter gazruudiin tuhai yzyyldeg, 2 har Herren 1 negniihee hamriig gaihav gedeg shig boljee

0  |  0
Top