Сурагч хүү хашааны тор тасдаж, 70 сармагчинг суллажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Японы цагдаа нар нэгэн хөвгүүнийг баривчилж, амьтдын хүрээлэнгийн 70 сармагчныг сулласан эсэхийг мөрдөн шалгахаар болжээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд Фүццү хотын амьтдын хүрээлэнгийн сармагчны торыг ойролцоогоор 30 сантимер орчим тасдаж, цоорхой гаргаснаар түүгээр 70 сармагчин гарч зугтсан хэрэг явдал гарсан байна.

Тус хэргийг хэдэн сарын турш мөрдөн шалгасны эцэст амьтдын хүрээлэнгийн ойролцоо автомашинаас бууж буй нь хяналтын камерын бичлэгт үлдсэн хүүг хэрэгтэн мөн гэж үзжээ. Харин цоорхойгоор гарч зугтсан сармагчингуудын  хэдийг нь эргүүлж торонд хийсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top