ЭМЯ: 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Өнөөдөр /2020.09.27/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 316 мянган хүн коронавирусний халдвараар өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 7523 хүн өвчилж, 169 хүн нас барсан байна.

 

Top