Харьковт цэргийн онгоц осолдож, 26 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Харьковын агаарын цэргийн сургуулийн сонсогчдын сургалтын нислэг үйлдэж байсан “Ан-26” онгоц осолдож, 26 сонсогч нас баржээ. Эмгэнэлт явдал энэ сарын 25-ны орой болсон бөгөөд онгоц буух зурвас руу орж ирэх үедээ осолдсон байна. Онгоц шууд шатжээ.

Харьков мужийн захирагч Алексей Кучерын мэдэгдсэнээр хоёр сонсогч амьд үлдсэн байсан ч нэг нь түлэгдэлтийн улмаас амьсгал хураасан байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн ганц сонсогч болох Вячеслав Злочевский ухаан орсон бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. 20 настай тэрбээр онгоц газарт унасны дараа ухаан алдсан ч удалгүй сэргээд мөлхөн гарч, шатаж буй найзынхаа галыг унтраасан байна. Гэвч сонсогч Вильховый эмнэлэгт мэс засалд орсныхоо дараа амьсгал хураажээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский амьд үлдсэн сонсогч Вячеслав Злочевскийг эргэж, ослын газарт баатарлаг үйл хийсэнд нь талархал илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top