Ши Жиньпинийг хүчтэй шүүмжилж байсан тэрбумтан ял авлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн коронавирустэй тэмцэж буй бодлого, улстөрчийн арга барил зэргийг хүчтэй шүүмжилж байсан тэрбумтан Рен Жицаньд 18 жилийн хорих ял оноолоо.

Шүүхээс түүнийг авлигын хэрэгт буруутган улмаар ял оноожээ.

БНХАУ-ын Коммунист намын удирдлагуудтай дотно харилцаатай баж ирсэн тэрээр коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш намын бодлогыг хүчтэй үүмжлэх болсон юм.

Түүнд 18 жилийн хорих ял оноосноос гадна 620 мянган ам.долларын торгууль оноожээ.

БНХАУ-ын өндөр албан тушаалтан, тэрбумтнуудын холбогдсон хэргийн үнэмлэхүй олонх буюу 99 хувь нь авлига, албан тушаалын хэрэг байдаг юм.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.180.176) 2020 оны 09 сарын 26

Алдаагүй бичиж бай Б.Аззаяа минь

0  |  0
Top