Шатарчдын олон улсын хаалттай тойргийн тэмцээн болно

2020 оны 09 сарын 21

Монголын Шатрын Холбооноос Засгийн газрын хуралдаанаар улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хорио цээрийн дэглэмийг сулруулж спортын арга хэмжээ хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 9-р сарын 22-28-ны өдрүүдэд Монгол шатарчдын өдөрт зориулсан олон улсын хаалттай тойргийн тэмцээнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд зохион байгуулах гэж байна.

Монголын Шатрын Холбоо нь 1955 оны 8-р сарын 10-ны өдөр Швед улсын Готенбург хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын Холбооны ээлжит хурал болох Конгрессоор Дэлхийн Шатрын Холбоо (FIDE)-нд гишүүнээр элссэн. Энэ жил 65-н жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд уг өдрийг Монгол шатарчдын өдөр хэмээн уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Ирэх жилүүдэд уг тэмцээнийг улам өргөжүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цар тахлын хорио цээр бүр мөсөн тавигдсан энхийн цагт Олон улсын шилдэг тамирчдыг урилгаар оролцуулах юм.

Тус олон улсын хаалттай тойргийн тэмцээнд дараах Монголын шилдэг тамирчид оролцож байна. Үүнд:

1. Их мастер Б.Хатанбаатар
Гадаад чансаа: 2318

2. Их мастер Д.Шаравдорж
Гадаад чансаа: 2370

3. Их мастер Б.Гүндаваа
Гадаад чансаа: 2493

4. Их мастер Ц.Батчулуун
Гадаад чансаа: 2534

5. Их мастер Г.Мөнхгал
Гадаад чансаа: 2501

6. Олон улсын мастер Н.Баттулга
Гадаад чансаа: 2398

7. Олон улсын мастер Д.Батсүрэн
Гадаад чансаа: 2481

8. Дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаяр
Гадаад чансаа: 2255

9. Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа
Гадаад чансаа: 2287

10. Спортын мастер Б.Ариунбүүвэй
Гадаад чансаа: 2259

Тэмцээний оноолтыг дараах холбоосоор орж харна уу.
http://chess-results.com/tnr535529.aspx?lan=1&art=2

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top