Хоёр настнуудыг цэцэрлэгт БҮРТГЭХ ЗААВАР

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Засгийн газар хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан билээ. 

Өмнөх шийдвэрийн улмаас цэцэрлэгт явах боломжгүй болсон хоёр настнууд одоо цэцэрлэг, Хүүхэд харах үйлчилгээний аль алинд нь хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд есдүгээр сарын 18-21  хүртэл хоёр настнуудын цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ. Иймд эцэг, эхчүүд та бүхэнд хүүхдээ хэрхэн бүртгүүлэх зааврыг хүргэж байна.

Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгүүлэх эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар нэвтэрч, доорх зааврын дагуу бүртгүүлнэ. 

Сануулахад, бүртгэлийг есдүгээр сарын 21-ний 16:00 цагт хааж, түүврийн аргаар нэрсийг сонгох юм байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top