Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 18-ны баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулахаар болжээ. 

Энэ сарын 21-ний даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана.

Энэ хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжлэх ба бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-ний 16:00 цагаас элсэлтийг нэгэн зэрэг түүврийн аргаар явуулах аж.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хугацаанд хүртэл төрсөн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

 

Хоёр настнуудыг цэцэрлэгт БҮРТГЭХ ЗААВАР

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top