Ёшихидэ Сүга Японы 99 дэх Ерөнхий сайд боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга Ёшихидэ Сүгаг тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор сонголоо.  

Тэрбээр парламентын хоёр танхимын гишүүдийн олонхын саналыг авав. Японы Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнийг сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг парламентын гол танхим болох доод танхимын 462 гишүүний 314 нь түүний төлөө саналаа өгчээ.

Сүга удахгүй танхимын бүрэлдэхүүнээ танилцуулах ёстой. Абэ Шинзогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан үндсэн чиг үүргийн сайдууд албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал, гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, сангийн сайд Таро Асо, газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Казүёши Акаба, Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Сэйко Хашимото, эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимүра нар албан тушаалдаа үлдэх юм.

Батлан хамгаалын сайдаар Абэгийн дүү Нобүо Киши томилогдох бол Таро Коно төрийн албаны шинэчлэл хариуцсан сайдын албан тушаалд очих аж.

71 настай Ёшихидэ Сүга нь 1991 оноос хойш Японы Засгийн газрыг тэргүүлэх хамгийн өндөр настай Ерөнхий сайд болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top