Нэг хүн эдгэрсэн, халдвар нэмж илрээгүй

2020 оны 07 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг баярын амралтын өдрүүдэд ч тогтсон цагтаа хүргэж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.13/ мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 120 хүний шинжилгээнд ч илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн есөн жолоочид мөн халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдээд эдгэрч, сувилал руу шилжлээ. Монгол Улсад бүртгэгдсэн 230 халдварын тохиолдлын 203 нь эдгэрч, дараагийн шат руу шилжсэн.

ХӨСҮТ-д 56 хүн хяналт дор байна. Тандалт, судалгаа үргэлжилж байна.

Афганистаны онгоцоор ирсэн дайчдаас өнөөдөр шинжилгээ авна. Тэднээс ХӨСҮТ-д хоёрыг нь, Цэргийн төв эмнэлэгт нэгийг нь, “Бага баян” амралтын газар 50 дайчныг байрлуулсан” гэлээ.

 

Top