Ахлах сургуулийн төгсөлтөд оролцсон 14 хүнээс коронавирус илэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01



АНУ-ын Нью-Йорк хотын Венчестер тойргийн 14 хүнээс коронавирус илэрсэн байна. Тэд өөр мужид болсон ахлах сургуулийн төгсөлтийн баярт оролцсон гэж эмч нарын асуумжид хариулжээ.

Дээрх 14 хүн бүгд Флорида мужийн Хорас Грийнлигийн ахлах сургуулийн төгсөлтийн баярт оролцсон байна.

Баярт оролцсон хүмүүсийн нэг нь шинж тэмдэггүй халдвартай байсан нь тогтоогджээ.

Одоогоор Хорас Грийнли ахлах сургуулийн ажилтан, албан хаагчдыг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна.

Харин 14 хүнээс нэгэн зэрэг халдвар илэрсэн Венчестер тойрогт олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээг хоригложээ.


Эх сурвалж: CNN

 

Top