КОВИД-19 | Хятадад хоногт 23 тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 06 сарын 30

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 19 идэвхтэй тохиолдол болон дөрвөн шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр долоон тохиолдол нь Бээжинд бүртгэгдсэн байна.

Хятадад одоо нийт 428 коронавирусний халдварын тохиолдлыг эмчилж байгаа бөгөөд тэдгээрийн долоо нь хүнд хэлбэрийн өвчлөл аж. 6809 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа гэнэ.

Өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний гарал үүслийг тогтоохоор мэргэжилтнүүдээ Хятад руу илгээсэн талаар мэдээлсэн билээ.

Хятадын нийслэл Бээжин хотын хүнсний захаас эх үүсвэртэй халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Хүнсний захаас гадна ойролцоох барилга дээр ажиллаж байсан хүнээс коронавирус илэрчээ.

 

Top