КОВИД-19 | Катар улс үе шаттайгаар онцгой дэглэмээ цуцална

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

 

Катар улс энэ сарын 15-ны өдрөөс эхлэн онцгой дэглэмээ үе шаттайгаар цуцлах болсноо зарлалаа.

Ингэснээр есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд онцгой дэглэмийн зэрэглэл албан ёсоор цуцлагдах аж.

Энэ сарын 15-ны өдөр эхлэх эхний шатны арга хэмжээгээр тус улсад үйл ажиллагаа явуулдаг сүмүүд үүдээ нээнэ. Гэхдээ нэг дор олон хүн цуглуулахгүй, сүмийн үүдэнд гар ариутгагч болон халуун хэмжигч заавал байршуулах ёстой аж.

Харин долоодугаар сарын 01-ний өдөр авах хоёр дахь шатны хөтөлбөрийн хүрээнд олон нийтийг газрууд үүдээ нээнэ. Гэхдээ нэг дор 10-аас дээш хүнийг цуглуулахгүй.

Наймдугаар сарын 01-ний өдөр хэрэгжих гурав дахь шатны хөтөлбөрийн хүрээнд бүх нислэгээ нээнэ. Гэвч нислэг үйлдэх орнуудыг халдварын тархалтаас хамаарч зэрэглэл тогтоох бөгөөд нэг онгоцонд 40-өөс дээш хүн суулгахгүй.

Харин есдүгээр сарын 01-ний өдөр хэрэгжих дөрөв дэх хөтөлбөрөөр үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрууд чөлөөтэй ажиллаж болно. Гэхдээ олон нийтийн цагдаа нарыг томилон үйл ажиллагаанд нь хяналт тавих ажээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харвал Катар улсад коронавирусний батлагдсан 70.1 мянган тохиолдол байгаа бөгөөд 57 нь эндээд байна.

Эх сурвалж: BBC

Top