ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

2020 оны 05 сарын 27

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.27/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.678 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 92 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өвчлөлт 18 мянга, нас баралт 1000-аар нэмэгдлээ. Дэлхийн 20 оронд өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8900 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 54-112-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд сүүлийн 3 өдөр халдвар эрчтэй тархаж байгаа тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 170 дуудлага, шуурхай аппт гадаадын 3 орноос 5 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 14 галт тэргэнд 2842 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. 

Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр өглөө ОХУ-аас 340 хүнийг "Алтанбулаг"-аар дамжуулан авчирлаа. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. 

Өнөөдрийн байдлаар 1262 хүн ажиглалтад байна. 179 хүн нэмэгдэж, 36 хүн ажиглалтаас гарлаа. 

ШУУД ҮЗЭХ
 

Top