Ян Ян коронавирусний тухай киноны гол дүрд тоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Дэлхий дахин коронавирусний аюултай ид тэмцэж байхад өвчний анхны голомт Хятад улс жирийн амьдралдаа эргэн орсоор байна.

Хятадад киноны зураг авалтыг ч зөвшөөрдөг болжээ. Коронавирусний халдварын талаар өгүүлэх “Хамтдаа” (Zai Yi Qi) киноны зураг авалт Шанхай, Бээжин хотуудад эхэллээ.

Нээлт нь аравдугаар сард болох тус олон ангит киноны гол дүрийг жүжигчин Ян Ян бүтээжээ. Түүний баатар нь Уханьд сайн дураар ажиллахаар явсан эмч Лэ Бин бөгөөд Ян Ян дүрээ судлах гэж Уханий жинхэнэ эмч нараас зөвлөгөө авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top