КОВИД-19 | БНХАУ-д коронавирусний таван тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

 

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр тус улсад өчигдөр коронавирусний таван тохиолдол бүртгэгджээ. Харин нэг ч хүн коронавирусний улмаас эндээгүй байна.

Таван шинэ тохиолдлын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн, дөрөв нь Жилин мужид дотооддоо тархсан тохиолдол байгаа аж.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр тус мужид халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн байж болзошгүй байна.

Эх газрын Хятадад одоогийн байдлаар 82.9 мянган хүн коронавирусээр оношлогджээ. Нийт 78.2 мянган хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол, 87 хүн эмчлүүлж байгаа аж.

Харин сүүлийн үед ихээр бүртгэгдэх болсон шинж тэмдэггүй халдвартай 368 хүнийг эмнэл зүйн судалгаанд хамруулж, эмчлүүлж байна.

Одоогийн байдлаар тус улсад 4.6 мянган хүн коронавирусний улмаас энджээ.

Эх сурвалж: CNN

Top