БНХАУ-д "Монголд хандив өргөх аян" үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

БНХАУ-ын аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс халдварт өвчний эсрэг тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өргөх аян үргэлжилж байна. Хандивын эд материалыг гардуулан өгөх ёслол Монгол Улсаас Хөх хотод суугаа Консулын газарт энэ сарын 10-нд болж, Ерөнхий консул С.Батхуяг, Б.Гантулга нар хүлээн авлаа.

Ухань хотын “Лань Хай Жы Күн” технологийн компани, Өвөр Монголын “Монгол Хан” компани, Өвөр Монголын “Шы Жи Хү Бай” архины үйлдвэрлэл, Шанхайн “Жүнь Мянь” технологийн компани, Хятадын Хяналт шалгалт, гэрчилгээний группийн Өвөр Монгол дахь компани, Өвөр Монголын Шинь Шян цахилгаан эрчим хүчний инженерийн компани, Өвөр Монголын Юнь Хэ эрчим хүчний компаниас Монгол Улсад зориулан ариутгалын аппарат, ариутгах шингэн зэрэг халдваргүйжүүлэх эд материалыг хандивласан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.9.47.30) 2020 оны 04 сарын 12

Баярлалаа

1  |  0
Zichin(150.129.141.117) 2020 оны 04 сарын 11

uvurmonhilchuuddaa bayflalaa. olimpod mongol ylahaar tsaanaasaa ogshood bayrladag geaen shu.

0  |  0
Мөнхөө(66.181.179.199) 2020 оны 04 сарын 11

Бидэнд хүнд үед туслах Өвөр монголчууддаа маш их баярллаа. Мөн бидэнд туслаж буй Хятадын ард түмэнд маш их баярллаа.

1  |  0
Zochin (202.126.89.167) 2020 оны 04 сарын 11

Uu mash ih bayarlalaa

1  |  0
зори(122.201.24.34) 2020 оны 04 сарын 11

Баярлалаа та бүхэнд

1  |  0
Top