Хүний уруул үргэлж будчихсан мэт час улаан байдаггүй. Уруулны өнгө цайвартаж, хагарч, бүр харлах нь ч бий. Өнгө сайтай уруул нь хүнийг эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Ялангуяа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож байдаг уруул ямар шалтгаануудын улмаас өнгөө алддаг талаар уншигч танд хүргэе.
- Цай, кофе их хэмжээгээр уудаг бол
- Тамхи татдаг бол
- Шингэн юм бага уудаг бол
- Ходоод өвдөж байгаа үед
- Зүрх судас, амьсгалын замын өвчтэй үед уруул өнгө муутай, цонхигор байдаг.
Уруулаа өнгөлөг байлгая гэвэл
- Лемоны шүүс уруулыг улаан болгоход тустай. Цэвэр шүүс ууж, лемоныг байнга хэрэглэснээр та дотор эрхтэнээ ч цэвэрлэнэ. Дотор эрхтэн эрүүл бол нүүр царай өнгөлөг, уруул улаан байдаг.
- Уруулдаа шөнөд зөгийн бал түрхээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
- Ус чухал. Шингэн зүйл, ялангуяа ус сайн уу. Энэ нь зөвхөн уруулыг ч биш арьсыг өнгөлөг байлгана.
- Халуун, хүйтэнд хамгийн амархан өртдөг, нимгэн арьс бол уруулынх. Тиймээс уруулдаа байнга тэжээл өгч, зориулалтын тос, вазелин түрхэж байгаарай.
- Эцэст нь уруулын арьсаа хааяа гуужуулж байхыг зөвлөе. Хүчтэй гуужуулагчаар үр гэсэн үг биш шүү. Зөөлөн үстэй сойзоор массаж хийх маягаар уруулын үхэжсэн арьсыг гуужуулж байгаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Uuruu zohiogood bichdeg yumu yadgiin, ysmar ch shinjleh uhaanii undeslelgui yum bichdegee boli, bas ene medee medeelel oruuldag humuus oruulj bga medeegee buren eh surwsljtsi ni oruulj surah heregtei