[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Бие хөөх нь юутай холбоотой вэ?

2024 оны 04 сарын 03

Бие хавагнаж хөөх нь юутай холбоотой байдаг бол? Бас юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ?


Давс их хэрэглэх

Хүний биед хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж, хөөж эхэлнэ. Давсны хэрэглээгээ тохируулж, хоол давсгүй санагдвал амтлагч болон халуун ногоо хэрэглэж болно.

Дааврын тэнцвэр

Дааврын тэнцвэрт байдал алдагдвал биед шингэн хуримтлагдаж, гэдэс дүүрч, хөлөөр хавагнан, жин нэмэгдэнэ. Энэ үед хоол хүнсэндээ анхаарч, уургийн агууламж ихтэй хоол идэж, амттан, хурц, халуун ногоотой хоолноос татгалзаарай.

Зүрхний өвчлөл

Хөл, гэдсээр хавагнах нь зүрхний өвчлөл байж болно. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна. Зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Шингэний дутагдалд орох

Шингэний дутагдалд орж эхлэхэд бие, эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана. Ус сайн ууж, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top