КОВИД-19 | Энэтхэгт халдвартай иргэдийн тоо 4000-аас давлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад коронавирусний халдвартай иргэдийн тоо 4000-аас давж, 4298-д хүрсэн тухай мэдээллээ.

Харин халдварын улмаас амиа алдагсдын тоо 109-д хүрсэн байна.

Энэтхэг улсад исламын шашны нэгэн ёслолд оролцсон сүсэгтнүүдээс халдвар илэрсэн нь тус улсад халдвар тархах нэгэн шалтгаан болжээ. Одоогоор тус цуглаанд оролцсон 200 гаруй хүнээс вирусний халдвар илэрсэн нь тодорхой боллоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Энэтхэг улсыг ази тивийн дараагийн голомт болох өндөр магадлалтай гэж онцгойлон анхааруулж буй билээ.

Эх сурвалж: CNN

 

Top