"Чингис хаан" банкны хохирсон иргэд холбоо байгуулан тэмцэхээр болжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

"Чингис хаан" банканд мөнгөө байршуулаад авч чадаагүй 30 орчим иргэн, аж ахуйн нэгж нэгдэн, "Чингис хаан банкны хохирогчдын холбоо"-г байгуулжээ.

Оны эхнээс эхлэн “Чингис хаан” банк харилцагчдын мөнгийг өгөхгүй байгаа бөгөөд хоёрдугаар сараас эхлэн шаардлага тавихад "Удахгүй өгнө" гэсэн үгээр тагласаар өдийг хүрчээ.

“Оны эхнээс эхлэн Чингис хаан банк харилцагчийн гүйлгээг саатуулж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Бидний хувьд хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээтэй байсан болохоор энэ хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Гэрээ дууссан өдөр нь банканд шаардлага тавьсан. Банкны тухай хуулиар анхны шаардлага тавимагц л үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл биелүүлэлгүй өдийг хүрлээ” гэж “Чингис хаан” банкны харилцагч “Kublai Life” компанийн хуульч Б.Жавхлант ярьсан юм.

Өнөөдөр өглөө 10:00 цагт тус холбооныхон “Чингис хаан” банкны удирдлагуудад долоон зүйл бүхий шаардлага хүргүүлэх гэсэн боловч уулзахгүй байсаар 12:00 цагийн орчимд харилцагчидтай уулзана гэсэн юм.

Яг одоо банкны удирдлагууд болон харилцагчид уулзаж байгаа бөгөөд бид холбогдох мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 06

Yahaaraa um bolgond Chingis haanii ner ogood baidag um be????? naad zavaan bankniihaa Chingis Haan neriig hychingui bolgoochee……!!!!!!!!!!!!!!!!! Haaduudiin ner bitgii ogood bai !!!!!

0  |  0

Zochin(66.181.191.130) 2020 оны 04 сарын 06

Мөнхнаран ээж

0  |  0
Top