Хуучин автомашины худалдаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 18

Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглаж байсан хуучин автомашинуудыг үнийн санал авах аргачлалаар худалдан борлуулна.

Шаардлага: Автомашиныг одоо байгаа байдлаар нь зарласан үнээс дээш хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид худалдан борлуулна.

Үнийн санал өгөх заавар: “Үнийн санал ирүүлэх маягт”-ыг ХААН Банк цамхгийн ресепшинээс авч бөглөн дэнчин болох 250,000 төгрөг /нэг автомашинд нэг дэнчин байршуулна/-ийг 5000000015 тоот дансанд байршуулж мөнгө тушаасан баримтаа үнийн саналын маягтын хамт дугтуйнд хийж хүлээлгэн өгнө. Гүйлгээний утга дээр сонирхсон автомашины улсын дугаар болон өөрийн утасны дугаарыг бичнэ.

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024.04.24-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд зөвхөн 10:00-17:00 цагийн хооронд ХААН Банк цамхгийн ресепшинээс хүлээн авна.

Ирүүлсэн саналуудыг 2024.04.26-ны өдрийн дотор ажлын хэсгийн хуралдаанаар шалгаруулж, зөвхөн шалгарсан оролцогчид хариу өгнө. Шалгараагүй саналуудын дэнчинг ажлын 5 хоногт багтаан холбогдох данс руу буцаан олгоно.

Нэмэлт тодруулга: Сонирхсон автомашиныг 2024.04.18-наас 24-ний өдөр хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд Наадам центрийн 3-р давхарт ирж үзэх боломжтой. Автомашиныг үзэхдээ 88061497 утсаар, үнийн санал хэрхэн өгөх талаар 99102930 утсаар тодруулна уу.

 

 

Жич: Автомашиныг байрнаас нь хөдөлгөхгүйгээр асаах, дотор гаднах эд ангийг үзэх боломжтой.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010

Үйлчилгээний нэгдсэн төв 1800-1917

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 88061497, 99102930 дугаарт хандаж авна уу.

 

Top