[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сормуусаа ургуулах ДӨРВӨН хялбар арга

2020 оны 04 сарын 02

Хүний хөмсөг, сормуусны үс тодорхой хэмжээгээр унаж, шинээр нөхөгдөж байдаг ч хэт их унах нь таны биед витамин дутагдсаны шинж. Тэгвэл гэрийн нөхцөлд сормуусаа ургуулах дөрвөн хялбар аргыг хүргэж байна.
 

  • Оливын тос, Е витамин, А витаминыг холиод сормуус болон хөмсөгний үсэндээ түрх. Орой бүр түрхсэнээр сормуус тань ургаж, өтгөрнө.
     
  • Вазелин түрх. Энэ нь сормуусанд чийгшил өгч, ургах явцыг нэмэгдүүлдэг. Унтахын өмнө сормуусандаа вазелин түрхэх нь илүү үр дүнтэй ч та өглөө мөн вазелин түрхээд өдөржин байх боломжтой юм. Мөн вазелиныг сормуусны будагтайгаа хольж түрхэж болно.
     
  • Сормуусаа ургуулахын тулд витамин В-ээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Элэг, загас, мөөг, лууван, өндөг, гадил зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Мөн байцаа, өргөст хэмх, шар айраг, олив зэрэг нь үсний ургалтад нөлөөлдөг
     
  • Өндөг болон глицеринийг холиод түрх. Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой нөлөөтэй. Нэг ширхэг өндгөн дээр нэг амны халбага глицерин хийгээд хутга. Бэлдсэн зуурмагаа сормуусандаа жигд түрхээрэй. 15 минут болсны дараа хүйтэн усаар зөөлөн зайлж угаана. Долоо хоногт гурван удаагийн давтамжтайгаар түрхсэнээр удахгүй та үр дүнг нь мэдрэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top