ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав

2020 оны 03 сарын 31

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийн хоолойн асуудлаар өнөөдөр (2020.03.31) хуралдлаа.

Хуралдаанаар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.9.46.119) 2020 оны 03 сарын 31

Hii orvol heregtei gehdee delbereh ayultai

0  |  0
Баатархүү(202.9.40.173) 2020 оны 03 сарын 31

баярлах ч бас л болоогүй байгаа шүү. ТЭЗҮ гаргаагүй байхад

0  |  0
truth(202.179.24.191) 2020 оны 03 сарын 31

oros tsereguudig oruul

0  |  0
(202.179.24.191) 2020 оны 03 сарын 31

do you really want to live forever

0  |  0
Top