Хийн хоолойн маршрутыг энэ сард эцэслэнэ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

ОХУ-ын ТАСС мэдээллийн агентлагийн мэдээлснээр Монголын нутгаар дайруулах хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлд дайруулах маршрутыг тодорхой болгох талаар мэдээллээ.

Мөн энэ талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Блумберг сувагт өгсөн ярилцлагадаа ч дурдсан байна. Тэрээр “Энэ том төслийг ОХУ-ын талаас “Газпром” компани, БНХАУ-ын талаас Үндэсний хийн корпорац, Монголын талаас “Эрдэнэс Монгол” компани төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа.”Газпром” болон “Эрдэнэс Монгол” компаниуд нууцлалын гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Энэ сарын сүүлээр “Газпром” компаниас төлөөлөл ирж маршрутаа эцэслэхээр байна” гэж Блумберг сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Гэвч ОХУ-ын талын мэдээлж буйгаар Монголын нутгаар дайруулах хийн хоолойн маршрутыг урьдчилсан байдлаар тохирох бөгөөд энэ нь эцсийн маршрут биш гэдгийг онцолж байна. 

Манай талаас хийн хоолойн төслийг төв магистралиа дайруулан тавих санал хүргүүлсэн юм. Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийн хоолойн ТЭЗҮ-г хурдан хугацаанд боловсруулах, ажлыг гараанаас гаргах үүргийг “Газпром” компанийн удирдлагад өгсөн билээ.

Гадаад харилцааны сайд Ц.Энхтайван ОХУ-д хийсэн айлчлалаар Монголын нутгаар дайруулах хийн хоолойн асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой санал солилцож, ТЭЗҮ-ийг хурдан хугацаанд боловсруулах асуудал дээр санал нэгдсэн юм. 


Эх сурвалж: TASS, Bloomberg

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
зочин (139.5.217.173) 2020 оны 09 сарын 24

манайхан амаа ангайж байгаад гарын үсэг зурахаа бодно байгаль орчинд нөлөөлөх эсэх аюул бий болох талаар анхаарах л хэрэгтэй монголд ашигггүй бол юугаа хийх вэ дээ хойч үедээ энэ чигээр нь эх орноо өгвөл таарна

1  |  0
Каз(103.57.94.38) 2020 оны 09 сарын 23

Үүнийг дагаж гаднаас мэргэжилтэн, хамгаалалт гэх мэт нөхдүүд хөндлөн гулд амьдрана. Байгал экологи, орон нутгийн иргэдэд нөлөөлнө, өгсөн хэдэн халтар цаас нь цаасан дээр тоогоор үлдэнэ, бидэнд ямар ч хүртээлгүй, би буруу бодсон бол уучлаарай

0  |  0
A(58.93.115.182) 2020 оны 09 сарын 23

Хамгийн гол нь аюулгүй байдлыг сайн бодолцоорой доо, энэ л чухал шүү. Хаана байрлуулах, хот суурин газраас хол газрыг сонгохуу гэх мэт.

0  |  0
Top