Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Улсын Онцгой комисс /УОК/ өнөөдөр /2020.03.20/ хуралдаж, сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Эрүүл мэндийн яам "Дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж  ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" хэмээн үзэж, саналаа УОК-т хүргүүлээд байна. 

ЭМЯ-ны дээрх саналыг УОК хэлэлцэж, сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top