Амны хаалтаа зүүгээгүй иргэдийг ТОРГОЖ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Улсын Онцгой комиссын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж амны хаалт зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ.

Тодруулбал, Олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгохоор болсон. Олон нийтийг амны хаалтаа зүүсэн эсэхэд хяналт тавьж, торгох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон. Үүн дээр нэмж нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгосон билээ.

Энэ дагуу зах худалдааны төв гэх газруудад цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийж, иргэдийг өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын төлөө амны хаалтаа зүүхийг шаардаж байна. Шаардлага биелүүлэхгүй, хууль дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцож эхэлжээ.

Түүнчлэн зах худалдааны төвийн удирдлага, алба хаагчдын зүгээс үйлчлүүлж байгаа иргэн, түрээслэгч нартаа байнга амны хаалт зүүхийг сануулж, үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 18

Энэ чинь харин зөв зүйтэй шийдвэр байж болох талтай.

0  |  0
Od(182.160.33.159) 2020 оны 04 сарын 18

Uilchilgeenii gazruud hunii haluuniig hemjihdee gariin /buguinii dotor taliin/ arisand ni hurgeed uzeh ym. Zainaas uzeh ystoi ym bishuu? Olon hun uzej baigaa ym chini haldvar taraah taltai ym bishuu??? Uuniig sain tailbarlaj ogooch ee!!!!

0  |  0
(202.179.24.72) 2020 оны 04 сарын 18

boslogo garah nide ger horoolloor duuren guilgachinguud yuun amni haalt baitugai jorlongin tsaas udriin talhaa yaaya gej baigaa yuuchgui humuus baihad ter haviar yag yavaj haragdaach ednuus,albaar ajiltai amidraltai hotin tuviin humuusiin bur ger ortsni uudendeer ni hulgaich nohoishig otood zogsoj baidag yum bilee yag hulgaich shi tanai tsagdaagiin ajiltan huuhed oroldson baisan shuu medej yavaarai

0  |  0
(202.179.24.72) 2020 оны 04 сарын 18

soliorch uguh nidee ene humuus yaanadaa yaana huuhed huchindegch

0  |  0
!!!(122.201.21.131) 2020 оны 04 сарын 18

Zagdaa nar oorsdoo ulger jishee maskaa zuuchiheed jurmaa yariwal zugeer !

0  |  0
Top