Хятад эмч нар европчуудыг Уханийн эмч нарын алдааг давтаж байна гэж анхааруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Хятадын шилдэг эмч нар Европын мэргэжил нэгт нөхдүүд нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ гаргаж буй хамгийн том алдаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт муу байгаа явдал гэж анхааруулжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, Европын эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалт Уханийхтай ижил байна. Тиймээс голомт дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ёстой гэж Бээжингийн Анагаах ухааны нэгдсэн коллежийн профессор Ву Донг сэрэмжлүүлжээ.

Барууны улс орнуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар тархах тохиолдол эрс нэмэгджээ. Уханьд хангалттай сайн хамгаалалтгүй байсны улмаас олон мянган эмч, эмнэлгийн ажилтан халдвар авснаас 43 нь нас барсан. Түүнчлэн, Хятадын эмч нар SARS вирусний халдварыг бодвол КОВИД-19 халдварын шинж тэмдэг ихэнх тохиолдолд үл мэдэгдэх хэлбэрээр илэрч байгаа тул дахин дахин шинжилж байхыг уриалсан байна. 

Хувь хүн бүрийг шинжилгээнд хамруулахгүйгээр сэжигтэй тохиолдлыг хэрхэн илрүүлж, ойрын хавьтагчдыг хэрхэн тусгаарлаж буйг ойлгохгүй байна гэж тус коллежийн эрчим эмчилгээний тасгийн захирал Ду Бин ярьжээ.

КОВИД-19 коронавирусний халдвар анх Хятадын Ухань хотод илэрч, хэдхэн сарын дотор дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн билээ. Одоогийн байдлаар цар тахлын голомт нь Европ болоод байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.2.98) 2020 оны 03 сарын 19

Harin tiim ,yagaad humuusees shinjilgee avahgui bgaag bi ch bas oilgohgui bn,Germand bgaa manai duu yamar ch emchilgee baihgui gej ard tumendee heleed baigaa gej bnlee,haldvar avagsdiin 70,80n huvi ni edgerdeg gedgiig garmanchuud l lav medehgui bgaa bololtoi gaihmaar!!!!!!!

0  |  0
Манайхан ч гэсэн (103.111.68.3) 2020 оны 03 сарын 19

Манайхан ч гэсэн гадаадаас авчирсан иргэдээ дахин дахин шинжилгээ авч баталгаажуул

0  |  0
зочин(192.82.77.58) 2020 оны 03 сарын 19

Ихэнх орнууд масканы ач холбогдолыг ойлгохгүй байна. Халдвар авсан цагтаа маска зүүнэ гэж ойлгуулсан болтой. Халдвар авснаа мэдэхгүй 4,5 хоног явдаг тэр хооронд хүмүүст тараагаад явна.Харин манайханд байнга л ханиад гарч байдаг болохоор масканы чухалыг сайн мэднэ. Гэрт нэг хүн ханиад хүрэхэд гэрийнхэн бүгд хүрдэг. Ажил дээр ч ялгаагүй.Харин хүн ханиад аваад эдгэх хугацаа нь янз бүр. зарим нь тэр доороо эдгэнэ, зарим нь бүр тарианд орж эдгэнэ.

3  |  0
Зочин(66.181.185.54) 2020 оны 03 сарын 19

ХЯТАДЫН ТУРШЛАГА МАШ ЧУХАЛ. ТЭДНЭЭС МАНАЙХАН СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

4  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 19

teneg evropiinhon oilgohgui ee

5  |  0
Top