Нью-Йорк хотод коронавирусээс болж Ази эмэгтэйн биед халджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Нью-Йорк хотын Баруун хэсгийн 34 дүгээр гудамжинд орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өглөөний 10:30 цагт хэсэг бүлэг хүмүүс хятад гаралтай эмэгтэйн биед халдаж хүнд бэртээжээ.

Цагдаа нар дуудлагын дагуу ирэхэд 23-24 насны хоёр эмэгтэй бүлэглэж хятад гаралтай 23 настай эмэгтэйн биед халдсан нь тогтоогджээ. Хоёр эмэгтэй дээрх ази эмэгтэйг “коронавирус явж байна”, “түүнийг хурдан тонилго” гэх зэргээр хэлж байсан аж.

Одоогоор хүний биед халдсан хэргээр дээрх хоёр эмэгтэйг саатуулсан байна.

Болсон хэрэг явдлын дараа Нью-Йорк хотын захирагч Эндрью Куомо цахим хуудсаараа дамжуулан “Энэ маш ичгүүртэй хэрэг. Ази гаралтай гэдэг нь коронавирус гэсэн үг биш. Вирус хүн бүрд халдаж байгаа. Бид хүн чанартай байх ёстой” гэж мэдэгдсэн юм.

АНУ-д Ази гаралтай иргэдэд халдах хэрэг буурахгүй байна. Коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш зөвхөн АНУ-д л гэхэд ийм төрлийн 1000 гаруй удаагийн дуудлага ирсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: NBC News

 

Top