Ирак дахь Эт-Тажи цэргийн баазад 18 пуужин унажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Ирак дахь Эт-Тажи цэргийн бааз руу хийсэн халдлагаар АНУ-ын цэргийн хоёр албан хаагч болон олон улсын цэргийн эвслийн нэг британи албан хаагч амиа алджээ. Халдлагын улмаас 12 хүн гэмтэж шархадсан байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Цэргийн баазын нутаг дэвсгэрт 18 пуужин унасан байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Эт-Тажи цэргийн бааз руу халдсан асуудлаар мэдэгдэл хийжээ. Их Британийн Засгийн газрын сайтад гарсан уг мэдэгдэлд “Ирак дахь Эт-Тажи бааз руу дайрсан явдалд харамсаж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб энэ асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой ярилцсан. Бид энэ хор хөнөөлт халдлагын талаар бүхий л зүйлийг тодорхой болтол олон улсын хамтрагч нартайгаа үргэлжлүүлэн холбоотой байх болно” гэж Борис Жонсон өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top