Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн нутаг дэвсгэрт АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр Fakt хэвлэлд ярихдаа “Манай холбоотнууд Nuclear Sharing хөтөлбөрийн хүрээнд болон НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд цөмийн зэвсгийг манай нутаг дэвсгэрт байрлуулахаар шийдвэл бид үүнд бэлэн байна” гэжээ.
Анджей Дудагийн хэлснээр энэ асуудал нь хэсэг хугацаанд Польш-Америкийн хэлэлцээрийн сэдэв болж байгаа гэнэ.
Польшийн Ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах эрмэлзлээсээ огтхон ч татгалзаагүй тухайгаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )